Main »
2011 » 7-р сар » 27 » Чингисийн удмын хүний булшийг олжээ
2:58 PM Чингисийн удмын хүний булшийг олжээ |
Саяхан Оросын эрдэмтэд Байгаль орчмын
дорнодын нутаг дэвсгэрээс Чингисийн удмын хүн болох Есүнгэ мэргэний
булшийг олжээ.
Энэ тухай Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн экспедиц мэдэгдсэн байна.
"Булшийг алдарт Хирхирин хотоос холгүй орших бунхнаас олсон бөгөөд манай
археологчид эртний баялаг бунхан олсон гэдэг нь тэндээс олдсон биет
соёлын зүйлүүдээс харагдаж байна” хэмээн тус экспедицийн ахлагч
хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Дундад зууны үед Чингис хааны байлдан
дагуулалтын үе байсан тул Байгаль орчмын нутаг дэвсгэр Монголын эзэнт
гүрний бүрэлдэхүүнд багтдаг байсан юм. Тиймээс ч энэ хавиас Монголын
соёлын дурсгалт зүйл олдох тохиолдол цөөнгүй аж. Одоогоор археологчид
малталтаа үргэлжлүүлж байгаагийн зэрэгцээ, олдсон араг ясыг Оросын болон
гадаадын лабораториудад илгээн генетикийн шинжилгээ хийлгэхээр төлөвлөж
байгаа юм байна.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 437 |
Added by: Gamer
| Rating: 0.0/0 |